Завхан
аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрханд осолдсон уулчдын цогцсыг өчигдөр Улаанбаатарт
авч иржээ. Тодруулбал, Завхан аймгийн нутаг Отгонтэнгэр ууланд харамсалтайгаар сураггүй
болсон 17 уулчны 14-ийг нь амиа алдсан байдалтай олсон. Үлдсэн гурван иргэнийг
эрэн хайх ажиллагаа өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт нийт 89 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлсэн.Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Аврах ажиллагааны хээрийн штаб штаб 2811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Цасны зузаан 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир аврагчид цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна.