Монгол Улсын Засгийн газар шинээр 650 сая
ам.долларын бонд гаргаж санхүүжилт татахаар болсон байна. 5.5 жилийн хугацаатай, зургаа орчим
хувийн хүүтэй. Тус бондын ханш аравдугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр
тодорхой болно гэж мэдээлж байгаа. Бондын танилцуулгыг Нью-Йорк, Бостон,
Лондон, Сингапур, Хонгконгийн хөрөнгийн биржид хийжээ.
Монгол Улс бондоо буцааж худалдан авах,
шинээр бонд гаргах төлөвлөгөө амжилттай болвол эдийн засгийн байдал өнгөрсөн
оноос сайжирна гэж дүгнэж байгаа. Гэвч төсвийн тэнцлээ сайжруулах талаар хийх
ажил их бий.
2018 оны нэгдүгээр сард \”Чингис” бондын 500
сая ам.доллар, үүний дараа \”Дим Сам” бондын 160 сая ам.долларын төлөлтийг хийх
хуваарьтай байгаа. Эдгээр төлөлтийг хийхийн тулд Засгийн газар шинээр бонд
гаргахаар гадна 2018 онд хугацаа нь дуусаж байгаа бондоо эргүүлэн худалдан авах
санал гаргаад байгаа талаар \”Wall
street Journal” мэдээлсэн байна.