АСЕАН-ны орнуудын Батлан хамгаалах яамны сайд нарын дөрөвдүгээр зөвөлгөөн Филиппин улсад болж байна. Зөвөлгөөний гол сэдэв \”Сири болон Ирак\”, \”Исламын улсын дайчид Зүүн-Өмнөд азид учруулж буй терросрист аюул\” зэрэг байв. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу \”Орос улс Зүүн өмнөд азид тулгамдаж буй асуудалд санаа зовниж байгаа. Ялангуяа Сири, Иракийн харилцаа, Исламын улс бүлэглэлийн террорист ажиллагаа улам өсөн нэмэгдэж байгаад эмзэглэж байна. Дэлхийн хэмжээнд үнэнч байхаа тангаргалсан 34 террорист байгууллага байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь Зүүн өмнөд азид байна\” гэжээ.
Мөн \”Эдгээр бүлэглэлүүд нь Ази-Номхон далайн бүс нутгуудад байгаа жижиг бүлэглэлүүдийг дэмжиж байна. Улмаар террорист халдлага явуулахад зориулагдсан мөнгөний урсгалууд эндээс илэрч байгаа. Тиймээс үүнийг таслан зогсоох ёстой. Өнөөдрийн бидний зорилт бол олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын үйл ажиллагаа юм. Олон улс юуны өмнө Иракын террорист чадавхийг устгахад хамтран ажиллана гэдэг итгэж байна\” гэж мэдэгджээ.
Ц.Пүүжээ