Хүсээгүй байхад нь хүч хэрэглэж, бэлгийн дур хүслээ хангаж байгаа энэ үйлдэл бол араатан амьтны үйлдэл. Гэвч араатан амьтан ч үр төлөө хүчирхийлж байсан удаагүй. Гэтэл хүмүүн биеийг олж, оюун билгээрээ бусад хөхтөн амьтнаас ялгардаг бид балчир үрсээ гомдоож, өөрийн дур хүслийг хангаж байна. Бид чинь тархиараа үйлдлээ удирддаг хүн төрөлхтөн. Гэтэл идэх, үр төл үлдээхээс өөр зорилго үгүй үхэр сүргээс ч долоон дор амьдарч байна. Эр хүн та яг одоо юу бодож байна вэ? Эсвэл юу харж байна вэ? ОДОО ЦАГ НЬ БОЛСОН. НҮДЭЭ НЭЭ.
Л.Тамир