Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилсэн. Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт эхлүүлсэн бөгдөө 10.05 цагт нэг, 10.36 цагт хоёр дахь, 10.40 цагт гурав дахь цогцсыг олсон байна. Ингэснээр Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөж, осолдсон 17 уулчдын цогцсыг бүгдийг нь олж, эрлийн ажиллагааг зогсоолоо. Ослын голомтод Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн үүрэг гүйцэтгэсэн байна.