Гоо сайхны мэс заслын шилдэг эмнэлгүүдийн нэгт
хакерууд халдаж, нууц мэдээлэл хулгайлсан байна. \”Лондон Бриж” эмнэлгийн
мэдэгдсэнээр энэхүү халдлагыг мэдээлэл технологийн ажилтнууд болон
цагдаагийнхан олж мэдсэн аж.
Энэхүү халдлагын цаана хэдэн терабит
мэдээлэл алдагдсан тухай эх сурвалжууд мэдэгджээ. Нийслэлийн цагдаагийн газраас
уг хэргийг мөрдөн шалгаж, хакеруудыг эрэн сурвалжилж байгаа гэнэ. Хакерууд
\”Харанхуйн эзэн” гэсэн нууц нэрээр халдаж, мэдээллийн сангаас тус эмнэлгийн
үйлчлүүлэгчдийн мэдээлэл, тэдний засал хийсэн эд эрхтэнүүдийн зураг зэргийг
хулгайлжээ. Ялангуяа тэдгээр мэдээллийн дотор сурвалжит чинээлэг гэр бүлийн
үйлчлүүлэгчдийн тухай нууц материалууд багтаж байгаа юм.
Хакерууд хулгайлсан өвчтөнүүдийн
жагсаалт, гэрэл зургуудыг интернэтээр цацна хэмээн мэдэгдэж, тэдгээрийн заримыг
нь хэвлэл мэдээллийнхэн рүү хэдийн илгээсэн аж. \”Бид хулгайлагдсан
мэдээллүүдийг нягталж, нарийн шалгалт хийж байна. Хакеруудын онилж буй гол бай
нь мэдээж тус эмнэлгийн үйлчлүүлэгчид байх гэж таамаглаж байна” хэмээн \”Лондон
Бриж” эмнэлгийн зүгээс мэдэгджээ. Харин цагдаагийн ажилтны хэлснээр Зохион байгуулалттай
гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан уг хэргийг шалгаж байгаа бөгөөд одоогоор хэнийг
ч баривчлаагүй байгаа гэнэ.
\”Лондон Бриж” нь загвар өмсөгч,
телевизийн хөтлөгч Кэти Прайс зэрэг хэд хэдэн алдартай үйлчлүүлэгчээрээ олонд
танигдсан, нэр хүндтэй эмнэлэг юм.