АНУ-ын нэрт рэппер Эминэмийн мэдүүлсэн заргын дагуу түүний зохиогчийн эрхийг
зөрчсөнийхөө төлөө 600 мянган ШЗ доллар буюу 412 мянган ам.долларыг төлөхөөр
болжээ.
Тус улсын Үндэсний нам сонгуулийн
сурталчилгаандаа Эминэмийн \”Lose
Yourself”дууны хөгжимтэй ижил төстэй ая, ритмийг ашигласан нь ийнхүү оюуны өмчийн
маргаан дэгдэхэд хүргэсэн байна. Уг сурталчилгааны хөгжим болоод Эминэмийн
зохиосон дууны ая хоёрын хооронд бараг ялгаа байхгүй гэдгийг шүүхийн шийдвэрээр
тогтоожээ. Энэ оны тавдугаар сард эхлүүлсэн уг маргаан нь өнгөрсөн хугацаанд
шалгагдаж явсаар эцэст нь шүүхийн шийдвэр дуучин Эминэмийн талд гарсан аж.
2014 оны сонгуулийн кампанит ажилдаа
нэрт рэпперийн Оскарын шагналт дууны хөгжмийг ашигласан маргааныг түүний \”Eight Mile Style” студиэс гаргажээ.
Харин Үндэсний намын өмгөөлөгч уг хөгжмийг хулгайлаагүй, хөгжмийн сангаас
худалдан авсан гэдгээ мэдэгдсэн юм.
Дөнгөж өнөөдөр гарсан шүүхийн
шийдвэрээр уг хөгжим нь Эминэмийн дууны эх аятай хэтэрхий адилхан байгаа нь тус
намыг зохиогчийн эрхийн хуулийг зөрчсөн гэж үзэхэд хүргэсэн гэдгийг шүүхийн
зүгээс тайлбарлажээ. \”Lose Yourself” дуу нь 2002 онд
дэлгэцнээ гарсан Эминэмийн кинонд гардаг бөгөөд түүний супер хит дуунуудын нэг
билээ.