С.Жавхлан – Цэнхэр тэнгэрийн орон
Ая: У.Пүрэвсүрэн
Үг: Б.Пүрэвсүрэн
1. Сүрлэг хархиараан торгон салхи хацар илбэнэ
Сүүн давалгаатай Увс нуур толдин мэлтийгээд
Зүрхэн юүдэн уул эцгийн суудлаар ханхайгаад
Зүймэл газрын зэрэглээ тэнгэрийн салхитай мяралзана
ДХ: Тийм л нутагдаа миний цэнхэр хязгаар
Тэнгэнрийн диваажин миний унасан азар
Ээжийн сэтгэл шиг цагаахан зон олон
Энэ биений минь үл тасрах хайр нутаг минь
2. Үүлэн нөмрөг газрын энгээр зураглан нүүгээд
Үдшийн намуухан сэвшээнд залуу хос алхана
Үнэний төлөөх өвгөдийн сургаалыг түүх хүүрнэх
Үлгэрийн цэнхэр орон минь бодол эзэгнэн оршино.
ДХ:
Шүлэг: Намар намартаа найрын дуу нь намдаж үзээгүй
Наран шингэх нутагт минь төлийн дуу тасраагүй
Холоос гүйдэлтэй морь хаврын уянгатай янцгаасан
Хонгор үрсийн инээд жаргал даллан цангинасан
Ийм л нутаг даа миний цэнхэр хязгаар
Тэнгэрийн диваажин миний унасан газар
Эжий минь сэтгэл шиг цагаахан зон олон
Энэ биений минь үл тасрах амь нутаг минь
3. Аргалын утаа уугиж л байдаг тэнд гэр минь бий
Алтайн уулс нь дүнхийж л байдал тэнд бодол минь бий
Шаргал талаар хөлтэй найранд уянга минь бий
Сардиг хөхий уулсын ширхэг чулуу ч зүрхэнд минь бий
ДХ: