Авлигатай тэмцэх газрын
мэдээлснээр, Хөгжлийн банкнаас зээл авч, санхүүжилтээ босгосон зам, барилга,
төмөр замтай холбоотой 50 гаруй төсөл хөтөлбөр шалгалтад бүдэрчээ. Тиймээс
төсөл бүрийн хөрөнгө оруулалтыг нарийвчлан шалгах шаардлагатай болж, мөрдөн
байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Хөгжлийн
банкаар дамжин гарсан хөрөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэж Эрчим хүчний
сайд асан М.Сономпилийг шалгаж байгаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс түүний
\”Залуу Монгол” компанийн байр болон гэрт нь өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр
нэгжлэг хийн шаардлагатай бичиг баримтыг хураан авсан. Маргааш нь буюу
аравдугаар сарын 26-ны өдөр М.Сономпилийг яллагдагчаар татан хилээр гарахыг нь
хоригложээ.