Жил бүр нийслэлийн ойн өдрөөр \”Нийслэлийн туг”-ийг мандуулдаг уламжлалтай. Нийслэлийн 376 ой тохиож буй энэ өдөр, морин цагт Их эзэн Чингис хааны талбайд \”Монгол Улсын Төрийн дуулал” -ыг эгшиглүүлж, \”Нийслэлийн туг”-ийг мандууллаа. Туг мандуулах ёслолд нийслэлийн Удирдлагууд болон Их эзэн Чингис хааны талбайд баяраа тэмдэглэхээр хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэд оролцсон юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.