Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Монгол
Улсын гавьяат хуулч, цагдаагийн хурандаа Д.Мөрөнг өнөөдөр Монгол Улсын \”Төрийн
албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа.Түүнийг төрийн албаны чиг үүрэг, албан үүргээ үнэнч шударга, идэвх санаачилга үр бүтээлтэй гүйцэтгэж төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан хэмээн ийнхүү шагнажээ.
Д.Мөрөн нь 1977
оноос эхлэн төрийн албанд тасралтгүй 40 жил ажиллсан байна. Шагналыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга
Б.Цогоо бусад гишүүдийн хамт гардуулан баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүслээ.