Лхагва гаригт БНХАУ-ын дарга Ши Жиньпин
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа \”Бээжинд Америкийн тэргүүнийг
айлчлах хугацаанд хоёр талын харьцааг хөгжүүлэх төлөвлөгөөн дээр ажиллахад
бэлэн байгаа\” гэдгээ илэрхийллээ гэж Хятадын Төв телевиз мэдээллээ.
\”Удахгүй, Хятадад АНУ-ын ерөнхийлөчийн
албан ёсны айлчлал болох бөгөөд бид Бээжинд Хятад-Америкийн харилцааг хөгжүүлэх
төлөвлөгөөн дээр хамтран ажиллаад,
Хятад-Америкийн харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид улам дэмжин
хөгжүүлсэнээр энэ нь хоёр орны ард түмэнд илүү их ашиг авчирах тул би тэсэн
ядан хүлээж байна” гэж хятадын тэргүүн мэдэгджээ.
Мөн Хятад АНУ-тай харьцах асуудлыг өндрөөр
үнэлдэг бөгөөд үүнийг хөгжүүлэх нь зөвхөн Бээжин ба Вашингтоны асуудал бус бүс
нутгуудад болоод бүх дэлхийг бэхжүүлэх ба хамгаалж, тогтвортой байдлыг
сахиулахад ч чухал юм гэж нэмж хэллээ.
Ц.Пүүжээ