хагас, эрэгтэйчүүдийн тавны нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг гэсэн
судалгааны дүнг ВВС-ийн судалгааны баг танилцууллаа. Бэлгийн дарамтад өртсөн
эмэгтэйчүүдийн 63 хувь, эрэгтэй хохирогчдын 79 хувь нь энэ тухайгаа бусдад
хэлэлгүй, нууцалдаг аж. \”The ComRes”
санал асуулгыг \”BBC Radio
5”-аар шууд дамжуулан 2000 гаруй хүнийг хамруулан явуулсан байна. Энэхүү нь холливудын
нэрт найруулагч Харви Вейнштейний цуврал хэргүүд илэрч шуугиан дэгдсэний дараа
олон нийтийн дунд явуулсан судалгаа юм.
Дээрх хэргийн дараа дэлхийн өнцөг
булан бүрт бэлгийн дарамтад өртсөн хүмүүс олон нийтийн сүлжээгээр дамжуулан \”me too” гэсэн хаштаагийг
ашиглан өөрсдийгөө хохирогч гэдгийг зарлаад байсан билээ. Найруулагч Вейнштейний бэлгийн
дарамт үзүүлсэн, хүчирхийлсэн хохирогчдын тоо хэдийн 20-иос даваад байгаа юм.
Тэдний дунд Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Роуз МакГован гээд алдартай олон
бүсгүйчүүд багтжээ. Тэрээр жүжигчин бүсгүйчүүдийг өөртэй нь бэлгийн харьцаанд
орохыг шаардаж, дарамталдаг байсан аж.
Радиогоор дамжуулан явуулсан санал
асуулгад Британийн 2031 насанд хүрсэн иргэн хамрагдсанаас эмэгтэйчүүдийн 53
хувь, эрэгтэйчүүдийн 20 хувь нь сургууль болон ажлын байран дээрээ ямар нэгэн
байдлаар бэлгийн дарамтад өртөж байснаа мэдэгджээ.
Мөн судалгаанд оролцогчдын дөрөвний
нэг нь бэлгийн ёс бус тоглоом наргианд өртөж, долоон хүн тутмын нэг нь биед нь
зохисгүй байдлаар хүрсэн тохиолдолтой тулгарсан тухайгаа ярьсан байна. Дээрх
бэлгийн дарамтад өртсөн эмэгтэйчүүдийн арав нь хүчирхийллийн хохирогч болжээ.
Эмэгтэйчүүдийн 30 хувь нь,
эрэгтэйчүүдийн 12 хувь нь захирал,
удирдах ажилтан, ахлах менежерийнхээ бэлгийн дарамтад өртдөг гэсэн тоо
баримтыг судалгаагаар тогтоосон байна.
Б.Болормаа