Богд ууланд
алхдаг, аялдаг хүмүүст зориулж авто машины зогсоол байгуулах шийдвэрийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гаргасан
байна. Тэрээр нүүр хуудастаа \”Богд
ууланд алхдаг, аялдаг хүмүүст зориулж авто машины зогсоол байгуулах шийдвэр маань олон саад бэрхшээлийн ард гарч
биелэлээ олж байна. Ажлыг амжилттай гүйцэтгэсэн Нийслэлийн засаг дарга
С.Батболд, Ж.Тогтохбаяр даргатай Нийслэлийн авто замын газар болон гүйцэтгэгч
компаний хамт олонд талархсанаа илэрхийлье” хэмээн мэдээлжээ.