Мьянмарт 3 килограмм хэлтэй баавгайг зовлонгоос нь салгалаа. Nyan
Htoo нэртэй баавгай тулааны үеэр хэлэндээ шарх авч, шарх нь
эдгэлгүй явсаар 3 килограмм жинтэй хүнд ачаа болсон байна. Хэлнээсээ болоод
баавгай хоол идэх нь битгий хэл амьсгалж, явахад ч бэрх болжээ.
Тиймээс мал эмнэлгийнхэн яаралтай хагалгаа
хийж Nyan Htoo-г зовлонгоос нь салгасан байна.
\”Nyan Htoo одоо
зовлонгоосоо чөлөөлөгдсөн. Гүйж хариаж, бусдыг шоглож, өмнө нь хэлийг нь
гэмтээсэн баавгайг хүртэл тулаанд дуудаж байгаа” гэж амьтны хүрээлэнгийнхэн
ярьсан байна. Nyan Htoo-д дөрвөн цагийн хагалгаа хийсэн бөгөөд 6.5 фунт
стерлинг зарцуулсан байна.