Монголын
хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар I, II, III ангиллын хувьцаат 23 компанийн
111,841 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс хувьцаат 7 компанийн хувьцааны ханш өсч, хувьцаат 14 компанийн хувьцааны ханш буурсан
бол хувьцаат 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс \”Монгол Шуудан\” ХК-ийн /MNP/
хувьцааны ханш хамгийн өндөр буюу 3.33 хувиар өссөн бол \”Э-Транс
Ложистикс” ХК-ийн /ETR/ ханш хамгийн өндөр буюу 9.44 хувиар уналаа.
Энэ өдөр
\”MSE ALL\” индекс 1,141.76 нэгж болж 0.43 хувиар өссөн бол зах зээлийн
үнэлгээ 2,216,340,498,415 төгрөг боллоо.