Хятадад үйлдвэрлэсэн
өндөр хурдны \”Фусин” галт тэрэг цагт 350 км/ц-ийн хурдтай Бээжингээс Шанхай руу
чиглэн явж эхэллээ. Хоёр хотын хооронд 4 цаг 28 минут зарцуулах аж. Өмнө нь Бээжингээс, Шанхай хүртэл 6 цаг явдаг байжээ. \”Фусин” дэлхийн хамгийн хурдан галт тэрэгт тооцогдоно
гэж China Railway мэдээллээ. БНХАУ-д урьд өмнө галт тэрэгний хурдыг 300км/ц-аар хязгаарлаж байсан бол Фусин үйлдвэрлэгдснээр энэ цагийн хязгаарлалтыг цуцалсан байна. Фусин Хятадын
нийслэлийн өмнөд хэсэгт орших төмөр замын вокзалаас өдөрт долоон удаа Шанхайн \”Хунцяо” вокзал руу хөдлөх юм байна.