Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн \”Орд”
галлерейн нээлт өнөөдөр боллоо. Энэхүү галлерейн
нээлтийг тохиолдуулан Хүүхдийн урлан бүтээх
төвийн үе үеийн төгсөгчид болон нэртэй уран
бүтээлчдийн шилдэг бүтээлээр үзэсгэлэнг гаргасан байна. Тус үзэсгэлэнд 90
гаруй уран бүтээлчдийн уран зураг, уран баримал, арьсан урлал, сийлбэр, уран
бичиг зэрэг 120 гаруй уран бүтээл тавигджээ.