Энэ удаа та бүхэндээ Дарс чимэглэгч Т.Долгорсүрэнгийн бүтээлийг танилцуулж байна.
Тэрээр
санхүүч, нягтлан бодогч мэргэжлээрээ ажилладаг хэдий ч чөлөөт цагаараа дарс чимэглэх хоббитой болоод долоон
жил өнгөрч байгаа гэсэн. Өөрийн хүсэл, сонирхлоо даган монгол үндэсний хувцас,
хэв маягийг бүтээлдээ шингээхийг эрхэмлэдэг гэдэг нь харагдаж байсан.
Жишээлбэл, та эмч найздаа Олон улсын эмч нарын баярын мэндийг өвөрмөц, содон,
дахин давтагдашгүйгээр нь хүргэх нууцхан
хүсэлтэй бол түүнд хандахад л болно. Тэрбээр энэ хоббигоо \”Дэгжин нүд” хэмээх хуудсаар
дамжуулан олонд хүргэдэг байна.
Эсвэл таны хань, найз нөхөд тань цэрэг, цагдаагийн албан хаагч бөгөөд цол
нэмлээ гэхэд тусгайлан чимэглэсэн оргилуун дарсаар бэлэг барьж болох юм. Энэ
бол архи, дарсыг халамцах гэж уухаас илүүтэй гоо сайхны таашаал авах бас нэг
хэрэглээний соёл юм.
Хүндэтгэлийн илрэл ч гэж хэлж болох. Та найзууд, хань
ижил, хамт олонтойгоо сэтгэлийн цэнгэл эдлэж тансаг орчныг өөрсдийн хүссэнээрээ
бүрдүүлэн хэрхэн тухлах нь мэдрэмжийн асуудал юм.
Соёлтой хэрэглээ, ухаалаг сонголт таны хэн бэ гэдгийг илтгэнэ.