Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Гавьяат тамирчин болсон Ганбаатарын Одбаяр шинэхэн цол, тэмдгээ алтан медалиар мялаалаа. Аваргын төлөө ОХУ-ын жүдоч Могушков Мусатай
барилдаж вазари үнэлгээ авч улмаар цэвэр яллаа. Тэрээр хэсгийн аваргын төлөө
олимпийн аварга Италийн жүдоч Фабио Басиле цэвэр ялсан. Хагас шигшээд ДАШТ-ий
хүрэл медальт Бельгийн Ван Тичелттэй барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр
ялснаар алтан медалийн төлөө барилдсан юм.Мөн эрэгтэйчүүдийн -81 кг-д ОУХМ О.Ууганбаатар мөнгөн медаль хүртсэн сайхан мэдээгээр монголчуудыгаа
баярлууллаа.