Саудын Араб саяхан анх удаа роботод иргэншил олгосон байна. Эр-Рияд хотноо болсон \”Future Investment Initiative\” уулга
уулзалтын үеэр тус улс София гэх нэртэй хүн хэлбэрийн роботод иргэншил олгож буйгаа албан ёсоор мэдэгджээ. София ухаалаг роботыг Хонг-Конгийн Hanson Robotics компанийн үүсгэн
байгуулагч Дэвид Хэнсон зохион бүтээжээ. Зохион бүтээгч Софиягийн гаднах төрхийг
жүжигчин Одри Хепбернтэй төстэй боловсруулжээ. Энэхүү робот нь төрөл бүрийн сэтгэл хөдлөл гаргаж, ярьж, гэрлийн тусгалаас хамаарч нүдний өнгөө өөрчилж
чаддаг байна.
София робот \”Надад ийм хүндэтгэл үзүүлсэнд би их баярлаж бас бахархаж байна. Би дэлхийн түүхэнд иргэншил авч байгаа анхны робот болж байна\”
гэж хэлсэн байна.