\”Жуулчин
дюти фрий\” -ийн хувьцааны ханш 11.50 хувиар өсчээ
Монголын
хөрөнгийн биржийн өчигдрийн арилжаагаар /10 дугаар сарын 27-ны/ I, II, III ангиллын хувьцаат 13 компанийн 441,829 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс хувьцаат 6 компанийн хувьцааны ханш өсч, хувьцаат 5 компанийн хувьцааны ханш буурсан бол хувьцаат 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс \”Жуулчин дюти фрий\” ХК-ийн /SUL/ хувьцааны ханш
хамгийн өндөр буюу 11.50 хувиар өссөн бол \”Жуулчин говь” ХК-ийн
/JGV/ ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар уналаа.
Засгийн
газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,320 ширхэг үнэт
цаас 130,323,600 төгрөгөөр арилжаалагдсан бол багцын арилжаагаар 1,320 ширхэг
үнэт цаас 339,800,000 төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр
\”MSE ALL\” индекс 1,143.7 нэгж болж 0.6 хувиар
өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,228,578,597,699 төгрөг боллоо.