МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ерөнхий
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Н.Удвал нар өчигдрө сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ сарын 30-нд буюу ирэх даваа гаригт
намын бага чуулган болох
аж. Чуулганд
аймаг, сум дахь төлөөлөл болон аравт зуутын ахлагч, намын гишүүд
оролцож намын үйл ажиллагаа, улс орны өмнө тулгамдсан асуудлыг
хэлэлцэх гэнэ. Намын дэд дарга С.Ганбаатар \”Өнөөдөр эмч,
багш нар цалингаа голоод жагсаж
байна. Тэд зүй ёсны шаардлага хүргүүлж байгаа. Гэтэл төр засаг нь
даварсан мэтээр ярьж байна. Улсын өмнө тулгамдсан олон
асуудал бий. Гуравдагч хүчний хувьд бид дуу хоолойгоо хүргэх болно”
гэв. Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян \”Сүүлийн үед манай намыг
нийгэмд эв түнжингүй болгон харагдуулах үйлдэл ихээр гарч байна.
Бид үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. О.Баасанхүү гишүүн
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажиллаж, хэд хэдэн удаа мэдэгдэл
хийж байв. Тэгэхээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Бямбасүрэн нар өөрсдөө
намын ёс суртахууны асуудал ярих эрхгүй. 73 гишүүний гарын үсэг
цуглуулсан тухай ярьж байна. 30 гаруй хүний гарын үсгийг хуурамчаар
цуглуулсан байсан. Бусад нь манай намаас гарсан хүмүүс байна лээ. Манайыг нэг хүний
нам гэсэн шүүмжлэл гарсан. Үүнийг бид нэг хүн шиг атгасан гар шиг ажиллаж
байгаа гэдэг утгаар нь хүлээн авч байна ” гэв.