10:00
цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар,
Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн
хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж байгаа \”Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх
нь” төсөл хөтөлбөрөөс зарласан тэтгэлэгт төсөлд шалгарсан Хан-Уул дүүргийн
\”Иргэдийн оролцоотой ЭКО дүүрэг” төслийн нээлтийн ажиллагаа болно.
Live conference center төвд 11:00 цагт Дархан
уул аймгийн ахмадын орон сууцны санхүүжилтыг УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн
дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарыг гацаасан гэж үзэн
дөнгөтэй суултыг эхлүүлсэн иргэн Б.Энхболд цаашид өлсгөлөн зарлах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Мөн УИХ,
Засгийн газарт шаардлага хүргүүлэх юм байна.
Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагт \”Нүдээ Нээ\” хүүхэд хүчирхийллийн
эсрэг үндэсний хөдөлгөөнийхөн хэвлэлийн бага хурал хийнэ.
10:00 цагт МҮЭ-ийн холбоо, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, АОЭНХ, Нийслэлийн ҮЭ-ийн холбоо
МҮЭ-ийн холбооны хурлын танхимд хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурна.
Нийслэлд анх удаа амьтан хамгаалах байр
барьж ашиглалтад оруулсан байна. 11 цагаас Хангарьд ордноос сэтгүүлчдийн баг
Майхан толгой руу хөдлөх юм.
10.00 цагт НИТХ-ын 12-р хуралдаан Хангарди ордоны 14 давхарын танхимд эхэлнэ.