Хүчирхийллийн эсрэг Төрийн бус байгууллагууд нэгдэж \”Нүдээ нээ” аяныг өрнүүлэх болсон. Харин төр засаг энэ асуудал дээр \”Нүдээ нээх” болов уу, яадаг бол? Саяхан ажлаа авсан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа охидын хүчирхийллийн эсрэг ямар арга хэмжээ авах бол? ХЭҮК-оос дунд сургуулиудад ордог \”Нөхөн үржихүйн хичээл”-ийн цагийг чамласан байдаг. Хүүхдүүдэд мэдэх эрхийнх нь хүрээнд хэрэгтэй мэдээллийг нь хичээл болгож ордог болгох уриалгыг www.undesten.mn сайтаас гаргаад байгаа билээ.