УИХ-ын гишүүд сонгууль болохоор гоё, гоё юм ярьж
иргэдийн хогийг цэвэрлэн ачиж өгч, засч сайжруулчихаар жижиг, сажиг ажлыг хүүе,
хаая гэхийн завдалгүй хийчихдэг гэмтэй улс. Тэд харин УИХ-ын танхимд оронгуутаа
тойрогтоо үзэгдэх нь багасаж, сонгогчид нь асуудал шийдүүлэх гэхээр нааш, цааш
бичиг цаас шидэж хойргоших нь бий. УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэднийг нэг
бололтой. Тэрээр нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргээс нэр дэвшиж
УИХ-ын гишүүн болсон. Сонгуулийн үеэр тэдний багийнхан сонгогч бүртэй тулж
ажиллан \”Тэр сонгуулиа өгөөгүй байна” хэмээн хүмүүсийг хайж, машин хүртэл
явуулж байсан сүрхий улс. Гэтэл одоо тус дүүргийн 11 дүгээр хорооны 7 дугаар
хэсгийнхэн хогийн цэгний асуудлаа шийдүүлэх, үерийн далан, төмөр зам доогуурх машины
нүхэн гарцын асуудал ярихаар \”Төмөр замд хамаатай асуудал байна. Би ямар ч
байсан үерийн даланг өмнө нь янзалж өгсөн хэмээн Төмөр замын дарга нарт албан
бичиг явуулсан” хэмээн шийрэгнэдэг болжээ. Удахгүй сонгууль болдгоороо болно.
Тэр үед яах бол доо

.