
Улаанбаатар төмөр
замын дарга Д.Жигжиднямаатай холбоотой мэдээлэл АТГ-ын дэргэдэх Олон нийтийн
зөвлөлийнхөнд ирсээр байна. Тэд эл хэргийг шалгаж өгөхийг АТГ-т хүссэн аж. Хариу
нь \”шалгаж байгаа” гэж ирсэн байдаг. Түүнтэй холбоотой худалдан авах нэрийдлээр мөнгө, төгрөг идсэн асуудал
ар, араасаа ирсээр байгаа гэнэ. Яагаад энэ талаар мэдээлж буйгаа тэд, хуульд заасан
үүргээ биелүүлж байгаагаар талбайрласан юм. \”Бид Авлигатай тэмцэх ажилд олон
нийтийг оролцуулах ёстой, үүрэгтэй. Өмнө нь төмөр замынхан Хятад улсаас 2012
онд зам засварын машиныг хөнглөлттэй зээлээр худалдаад авчихсан байсан юм билээ.
Шаардлагагүй байхад дараагийн машиныг өндөр үнээр Д.Жигжиднямаа дарга худалдаж
авсан байна. Гэрээний үнийн дүнгийн 50 хувийг шилжүүлсэн асуудлыг тэр баримт
болгон дэлгэлээ. \”Тэр нь өнөөх оффшор бүсэд бүртгэлтэй банк байна\” гэж ОНЗ-өөс мэдэгдлээ. Энэ асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж
ОНЗ-ийнхөн дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээллээ.









































































