Улаанбаатар төмөр замын даргын бас нэгэн гэрээ, баримт ил боллоо. Улаанбаатар төмөр замын хөдлөх ангид хэрэглэдэг шатах,
тослох материалыг өмнө нь ОХУ-аас нэг тонныг нь 4 сая 600 мянган төгрөгөөр худалдаж
авч нийлүүлдэг байсан аж. 2017 оны нэгдүгээр сард энэ тосыг нэг тонныг 10 сая
325 мянган төгрөгөөр худалдан авах гэрээг гэнэт байгуулжээ. Ном ёсоор бол
иймэрхүү гэрээг хийхэд УБТЗ-ын нэгдүгээр орлогч, Санхүү хариуцсан нягтлан зэрэг
олон хүний гарын үсгээр баталгаажсаны дараа дарга гарын үсэг зурдаг аж. \”Мань хүн доод хүмүүстээ
танилцуулалгүй гарын үсэг зурчихсан байсан” гэж ОНЗ-өөс мэдээлсэн юм. Ямар учраас энэ гэрээг шат шатны хүмүүс, санхүүгийнханд танилцуулж гарын үсэг зуруулалгүйгээр Төмөр замын дарга Д.Жигжиднямаа өөрөө яаран гэрээ байгуулсныг ОНЗ-ийнхөн шалгуулахаар АТГ-ынханд хандсан гэж байлаа. Нэг тонныг нь 4 сая гаруй төгрөгөөр авч болоод байсан материалыг хоёр дахин өндөр үнээр худалдан авч байгаа нь зүйд нийцэх үү. Төмөр замын олон мянган ажилчдын нэр хүндийг тэрээр бодсонгүй юу эсвэл илэрч байгаа нь энэ болохоос төмөр замын вант улсын дарга нар энэ байтугай мөнгөний ажил хийгээд гаршчихсан уу. Энэ бүхэнд АТГ-ынхан удахгүй хариулт өгөх биз ээ.

.