
Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга
С.Цэрэнчимэд амаржиж, ээж болжээ. Түүний нөхөр мөн чөлөөт бөхийн тамирчин.
Хосууд өнгөрсөн бямба гаригт хүүтэй болсон байна. С.Цэрэнчимэд Узбекийн Ташкент хотноо болсон 2014
оны чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 19 настай түрүүлж,
дэлхийд нэрээ дуурсгаж байсан Монголын эмэгтэй шилдэг тамирчдын нэг юм.









































































