Боловсрол, соёл,
шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
С.Чинзориг болон Багш нарын цалин нэмэх түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн уулзалт,
зөвшилцлүүдийн үр дүнд өнөөдөр зарлаад байсан ажил хаялтыг зогсоохоор тохиролцсон байна.
Багш нарын цалин нэмэх
шаардлагын хүрээнд Засгийн газраас шат дараалсан тодорхой арга хэмжээ авч
байгаа гэдгийг салбарын сайд тодотгов. 2017 оны төсвийн тодотголд 55.4 тэрбум
төгрөгийг төрийн албан хаагчдад олгох шийдвэр гарсан. Энэ бол нэг удаагийн
асуудал бус, ирэх оны төсөвт багшийн цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлээр
үргэлжлүүлэн хийх ажлын эхлэл гэдгийг ч сайд Ц.Цогзолмаа хэллээ. Тиймээс
асуудалд олон талаас нь бодиттой хандаж ажил хаялтаа зогсоож, ширээний
ард сууж, асуудлыг шийдэх саналыг тавьж Багш нарын ажил хаях түр
хороо болон МҮЭХ-ны удирдлагуудтай уулзалт хийсэн байна.
Засгийн газар Олон улсын
валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд цалинг нэмэх бус
багш нарын орлогыг нэмэгдүүлэхийн тулд бусад урамшууллыг ямар хэлбэрээр, хэрхэн
олгож болох талаар албан ёсоор зөвшилцөж хамтарсан ажлын хэсэг байгуулж
ажиллахаар зөвшилцлийн хүрээнд яригдаж байна. Нэг ёсондоо багшийн цалингаас
гадуурх урамшууллыг олгох өнөөдөр мөрдөгдөж байгаа 9 журам бий, үүнийг эргэн
харж багшийн гар дээр бодиттой очих талаар хамтран ажиллаж системийнхээ
хэмжээнд шинэчлэл хийх асуудлыг хэлэлцэж эхэлж байгаа юм байна.
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд С.Чинзориг\”Багш нарын цалин нэмэх түр хороо
болонМҮЭХ-тойойлголцож, хамтарч ажиллахаар болсон. Цаашид 2018 оны
төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэхэд зориулж 112 тэрбум төгрөг
төсөвт суулгахаар ярилцаж байгаа.ОУВС-тайхамтран хэрэгжүүлж буй
хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй учраас урамшуулал хэлбэрээр
олгох, тэр нь багш нарт шууд гарт нь очдог байхаар асуудлыг зохион байгуулахаар
зөвшилцлийн хүрээнд яригдаж байна. Үүнийг салбарын яам МҮЭХ болон
холбогдох байгууллагуудтай ярилцана\’ гэв.