Говь-Алтай аймгийн
Чандмань сумын Өлзийбулаг багийн \”Алаг хайрхан ” гэдэг газарт өчигдөр буюу энэ сарын 10.29-ний өдрийн 20:05 цагт 4.6 магнитудын
хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн талаар
Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад, иргэдэд чичирхийлэл хүчтэй
мэдрэгдсэн, мэргэжлийн ангийн 24 хүний бүрэлдэхүүнтэй, 4 ажлын хэсэг сумын
төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургууль, цэцэрлэгийн барилгын 64 см-ийн зузаантай тоосгон хана цуурчээ. Мөн ЗДТГ-ын худгийн барилгын блокон хана, иргэн
Х-гийн байшингийн 24 см-ийн зузаантай тоосгон хана тус цуурсан байна. Одоогоор аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын
газраас томилогдсон ажлын хэсэг тус суманд ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.