Умард Солонгосын зартай залуу
удирдагч Ким Жон Ун Пхеньян дахь гоо сайхны үйлдвэрт намынхаа дээд албан
тушаалтнуудтай болон гэргийнхээ хамтаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан
байна. Тэрээр 14 жилийн өмнө эцгийн хамтаар тус үйлдвэрт очиж байсан юм.
Түүний ийнхүү үйлдвэртэй танилцсан
арга хэмжээг Умард Солонгосын төв телелвиз дамжуулж, олон нийтэд харуулжээ. Яг
үүний өмнөх өдөр АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Жеймс Маттис
Умард Солонгос улсыг цөмийн зэвсгээр зэвсэглэхийг хэзээд үл зөвшөөрнө хэмээн
мэдэгдээд байсан юм.
Өнгөрөгч Бямба гаригт Жеймс Маттис
Өмнөд Солонгосын Сөүл хотноо айлчлах үеэрээ тус улсыг хэрэв цөмийн зэвсэг
хэрэглэх тохиолдолд цэрэг зэвсгийн асар том хариу арга хэмжээг авах болно
хэмээн мэдэгджээ.
Умард Солонгосын цөмийн пуужингийн
цуврал туршилтууд, өдөөн хатгалга зэргээс болоод тус улсын удирдагч Ким Жон Ун
болоод АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нарын хооронд хурцадмал байдал бий
болоод байгаа билээ.
Харин энэ удаад Ким Жоны Уны зэр
зэвсэг харуулсан нэвтрүүлгийн оронд ийнхүү гоо сайхны үйлдвэр, бүтээгдэхүүнтэй
танилцсан явдал нь хэвлэлийнхний анхаарлыг татаж байгаа аж. Тэрээр тус үйлдвэрт
дэлхийн түвшинд хүрэхүйц гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байхыг захисан
байна.