АТГ-ын дэргэдэх
Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн дарга Г.Баасан
хэвлэлийнхэнд мэдээлэхдээ, \”Манай зөвлал дан ганц АТГ-ын ажлыг хянаж, зохицуулалт
хийдэггүй. Монгол Улсын Прокукороын Ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын
дээд Шүүхийн Захиргааны танхим зэрэг байгууллагын ажил байдальай танилцан,
уулзалт хийж авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлдэг. Улсын дээд шүүхийн Эрүүгийн
танхим зэрэг байгууллагын ажилтай өнөөдөр танилцана. Энэ сарын 23-нд манай
зөвлөлийнхан АТГ-ын өрөөнд орж танилцсан байгаа. Даргын өрөөнд ороод бид \”АТГ-ын
өрөөнүүдийг кодтой, цоожтой, хаалттай байгууллага болсон байна” гэж харж
байгаа. Авлига, албан тушаалтны хууль бус үйл ажиллагаа таслан зогсоох үүргийг
АТГ-ынхан төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлж байгаа. Гэвч улс төрийн захиалгаар,
ялангуяа Энхжаргал даргын өөрийнх нь командаар хөдөлгөдөг байх вий гэсэн өнгө,
аяс харагдаж байгаа.
зөвлөлд өнөөдрийн байдлаар 46 төрлийн гомдол, мэдээлэл ирсэн байгаа. Үүнээс 11-ийг
нь АТГ-т хүргүүлсэн. Хоёр гомдлын асуудлаар хэрэг бүртгэлт үүсээд байна. Нэг
гомдлын хариу дөнгөж сая ирлээ. 7 гомдолд хариу ирүүлээгүй байна. Манай ОНЗ-д
Хөвсгөл, Увс, Дорноговь, Дархан-Уул, Говь-Алтай зэрэг аймгаас гомдол ирж
байгаа. Асуудлыг нягтлан үзээд олон нийтэд баримттай, нотолгоотой, авлигал байх
магадлалтай асуудлуудын талаар мэдээлэл хүргэж байгаа. Төмөр замтай холбоотой
олон баримт ирж байна. Шинэ Засгийн газар орж байгаа сайд нарын баримтууд
манайд орж ирсэн. Цэцэрлэгийн эрхлэгч нарын асуудал олноороо ирж байгаа.
Авлигын асуудлыг илчилж байгаа улсуудын эрх чөлөөнд халдах, цалин хөлсийг нь хасах,
ажлын байрнаас нь хөөх зэрэг асуудал гарч байгаа аж.