Өчигдөрхөн ногоон байсан модод олон янзаар солонгорч, урт удаан намар налайж байна. Гэвч нэг өглөө сэрэхэд л цас дарж, олон өнгөт намар буцна. Хар болон цагаан өнгө л ертөнцийг ноёлно. Тиймээс л намарт баяртай гэж хэлмээргүй байна. Гэвч намар дэндүү тайван, дэндүү үзэсгэлэнтэйгээр налайна. Зуныг тэр мартуулах мөртлөө өвөлтэй гэнэт золгуулдаг. Хэтэрхий удаан, хэтэрхий тайван байсан хүмүүс өвөл болохоор л хөдөлгөөнд орж, дараагийн намар руу уралдана. Урт бас удаан намар минь дараа уулзатлаа баяртай.
/Намрын уур амьсгал орсон хот, тосгодын гэрэл зургийг хүргэж байна. Энд Монгол ч бий, гадны улс орнууд ч бий. Энэ зургуудыг хараад яагаад намрыг үзэсгэлэнтэй гэж тайлбарлаад байгааг минь ойлгоорой./