Японы
сүмогийн холбооноос арваннэгдүгээр сарын кюүшюү башёгийн банзүкэ буюу
бөхчүүдийн чансааны жагсаалтыг өнөөдөр танилцууллаа. 2017 оны тэргүүн башёд
түрүүлснээр Кисэносато мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозүна болсон. Ирэх сарын башёд аваргууд бүгд барилдана
гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа юм байна. Есдүгээр
сарын аки башёд түрүү хүртсэн ёкозүна Харүмафүжи хамгийн нэр хүндтэй гэгддэг
зүүн жигүүрийг манлайлна. Харин Хакүхо М.Даваажаргал баруун жигүүрийн тэргүүн
магнайд бичигджээ.
Хацү башёд зодоглох монгол сүмочид
ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж
ёкозүна Хакүхо М.Даваажаргал
ёкозүна Какүрюү Ананд
озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
М-3 Ичиножёо А.Ичинноров
М-4 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар
М-7 Тамаваши Б.Мөнх-Оргил
Жюүрёо зиндаанд:
Зүүний 1 Сэйро А.Өнөболд
3-4 Араваши Э.Дөлгөөн
Б-4 Кагамио Б.Нанжид
3-8 Асасэкирюү Б.Дашням
3-9 Токитэнкү А.Хүчитбаатар
Б-11 Азүмарюү С.Тодбилэг
Б-12 Чиёошима Г.Мөнхсайхан