Сүхбаатар аймгийн Онгон сумын иргэд нутгаа хамгаалахаар тэмцэж байна. Тэнд ураны хайгуул хийж буй \”Кожеговь\” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа аж. Иргэдийн төлөөлөл тэнд очиж 2 хоногийн хугацаатай шаардлага хүргүүлжээ. \”Орон нутгийг маань ухаж сэндийчиж яваа гадныхантай хэзээ ч эвлэрэхгүй. Сумын урд хэсгээр өрөмдлөг хийж байгаа нь сумын нийт иргэдэд хамааралтай, холбоотой асуудал. Тиймээс Төрийн албан хаагчид маань ч энэ орон нутагт амьдарч байгаагийн хувьд тэмцэлд оролцож дэмжих зайлшгүй шаардлагатай\” хэмээн иргэд нутаг нэгтнүүдээсээ дэмжлэг хүсчээ.