Дэлхий нийтийн анхаарлын төвд
байгаа, тэргүүн баян ерөнхийлөгчийн охин Иванка Трамп өнөөдөр 36 нас хүрч
байна. Хэзээд аавынхаа баруун гар нь байж, түшиг тулгуур нь болж байдаг түүний
Цагаан ордонд тэмдэглэх анхны төрсөн өдрийн баярыг сонирхох хүмүүс цөөнгүй
байгаа биз ээ. Өдгөө тэр хүнтэй гэрлэн, гурван хүүхдийн эх болж, Вашингтон
хотноо улс төр хөөцөлдөх болсон ч нэгэн цагт Нью-Йоркт төрж өссөн дэггүй бяцхан
охин байсан билээ.
Тэгвэл Иванкагийн амьдрал 20 жилийн
дотор хэрхэн өөрчлөгдөв өө? Түүний 20 жилийн өмнөх амьдралыг, тэр тусмаа 16
настай үеийн амьдралыг эргэн нэг харвал ямархан сонирхолтой түүхүүд сөхөгдөх
бол…
Зураг 1: Загварын ертөнцөд хөл тавих
гэж оролдсон өсвөр насны охиныг тухайн үед аав нь Нью-Йоркийн алдартнуудтай
танилцуулж байжээ. Энэхүү зургийг авахуулахдаа тэрээр 1997 оны Нью-Йоркийн
загварын долоо хоног шоуны тайзны ард байсан аж.
Зураг 2: 1997 оны 11 дүгээр сарын
нэгэн өдөр шоунд оролцох бэлтгэлээ хангаж байхад нь ийнхүү зургийг нь авч
орхижээ. Харин хэнтэй утсаар ярьж байсан нь бүгдэд ойлгомжтой байгаа биз.
Зураг 3: Түүний тайзан дээрх түр
төрх энгийн үеийнхээс нь тэс өөр хэв маягтай байж чаддаг байлаа. 1997 оны
долдугаар сард авахуулсан уг зурагт тэрээр ээжийнхээ залуу насыг санагдуулам
тун адилхан гарчээ.
Зураг 4: 1997 оны аравдугаар сард Иванка
өөрийн ээж Ивана болон түүний найз залуу Роффредо Гаэтани ди Лорензана делл’Акюла д’Арагон Лователли
нарын хамт явж байгаад дуранд өртжээ.
Зураг 5: Нэгэн цагт Иванкагийн хойд
ээж байсан Марла Маплзийн хамт 1997 оны есдүгээр сард нэгэн хандивын арга
хэмжээн дээр уг зургийг авахуулсан байна.
Зураг 6: Мэдээж, Иванка бол аавын
жинхэнэ эрх охин. Тэд 1997 онд болсон поло тэмцээний үеэр хамт байхдаа ийнхүү
зургаа авахуулжээ.
20 жилийн өмнөх ховор сонин
зургуудаас Иванкагийн хэрхэн өөрчлөгдсөнийг харсан бол дараагийн 20 жилд
түүнийг ямар эмэгтэй болохыг таамаглаад нэг үзээрэй.
Б.Болормаа