Жастин Бибер Селена Гомез нар хайр дурлалын харилцаандаа цэг тавиад удаж байгаа. Тэд хоёр жилийн хугацаанд хамт байсан ч салах шаардлагатай болсон. Гэвч өнгөрсөн хугацаанд хоёр дуучин бие биенээ санаж байгаа, дахин уулзмаар байна гэх мэтээр хэвлэлд ярилцлага өгсөөр байсан юм. Селенагийн хувьд саяхан бөөрний хагалгаанд орсон. Хүнд хагалгаа байсан ч давж гарсан удахгүй фенүүдтэйгээ уулзах болно гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл саяхан Жастин, Селена нар тун дотно явж байгаад папарациудын дунд өртжээ. Тэдний ийнхүү хамт явааг харсан фенүүд нь \”залуу дуучид зүгээр л унаад байгаа нэр хүндээ өсгөх гэж хамт явна. Түүнээс тэдний хайр сэтгэлийн холбоо дууссан\” гэж тайлбарлан бичиж байна.