Дээд боловсролын
салбарт тулгамдаж байгаа асуудал, шийдэх гарц боломж, ойрын болон дунд
хугацаанд хэтийн төлөвлөгөөнд тусгаж ажиллах санал, системийн хэмжээнд хийх шинэчлэлийн
хүрээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хувийн их, дээд сургуулийн захирлуудтай өнөөдөр уулзаж
санал солилцжээ.
Ц.Цогзолмаа их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ дээд боловсролын чанар хүртээмжийг сайжруулах,
хүний нөөцөө чадваржуулах чиглэлээр түлхүү анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдлээ.
Мөн сайдын дэргэд \”Зөвлөл” байгуулж ажиллахаар төлөвлөсөн. Үүнд төр,
хувийн хэвшлийн их, дээд сургуулийн төлөөлөл оролцож ажиллах санал нээлттэй
гэлээ. Их, дээд сургуулийн удирдлагуудын зүгээс төрийн залгамж
холбоог баримтлах, их, дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн асуудал, боловсролын
мастер төлөвлөгөө, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл
хөтөлбөрүүдийн үр ашгийг сайжруулах зэрэг олон чиглэлд анхаарал хандуулж
хамтарч ажиллах талаар тэд санал, бодлоо илэрхийлжээ.