Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаан 10.00 цагаас Хангарди ордоны 14 давхарт болно.
Хууль зүй, дотоод хэргийн яам,
Гадаадын иргэн, харьяатын газар хамтран \”Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг
хандлага, анхаарах асуудал” олон улсын эрдэм шинжилгээний бага хура ГХЯ-нд
09.00 цагт эхэлнэ.
Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан
\”Улаанбаатар\” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээн Улсын драмын
эрдмийн театрын дэргэдэх талбайд 09:30 цагт байршуулна.
Нийслэлийн ЕБС-ийн нийгмийн ажилтнуудын
\”Асуудал ба гарц\” сэдэвт анхдугаар чуулган 17-р сургууль дээр болно. Тус
чуулганаар сургуулийн нийгмийн ажилтны үүрэг, сурагчидтай хэрхэн хамтран
ажиллах асуудлыг ч хөндөх юм байна.
Сүхбаатар дүүргийн боловсрол, сургалтын
байгууллагуудын удирдах ажилтнуудын дунд \”Хүүхдийн хөгжил-Ээлтэй сургалтын
орчин-Сүхбаатар дүүрэг” сэдэвт зөвлөгөөн 09:00-15:00 цагт нийслэлийн
Иргэний танхимд болно. Зөвлөгөөнөөр хүүхдэд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлэхэд
боловсролын байгууллагын баримталж буй бодлого, хууль, тогтоомжийн хэрэгжилт,
хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил, боловсролын орчин дахь хүүхэд
хамгааллын асуудал гэх мэт олон сэдвээр холбогдох хүмүүс илтгэж тавьж,
хэлэлцүүлэх аж.
Шинжлэх ухааны Академи, Хүнсний эрдэм
шинжилгээ, үйлдвэрлэлийн \”Само\” Институт хамтран \”Архидалт ба
нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, дарсны зөв
хэрэглээг төлөвшүүлье” Эрдэм шинжилгээний хурал СТӨ-нд болно.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Химийн хорт болон аюултай бодис импортлогч аж ахуйн нэгж, байгууллагынхантай хийх уулзалт, хэлэлцүүлэг 10:00 цагт болно.