Гоо сайхан, нүүр будалтын
бүтээгдэхүүний \”Estee
Lauder” пүүсийн борлуулалт огцом өсч, дээд амжилт тогтоосон байна. Ийнхүү худалдаа
борлуулалт нэмэгдэхэд залуу хэрэглэгчдийн худалдан авалт ихээхэн нөлөөлжээ. Дэлхийн
хоёрдогч том гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тус компанийн Хятад, Хонг Конг
дахь эрэлт нэмэгдэж, онлайн худалдаа сайжирсан нь үүнд ч нөлөөтэй.
Есдүгээр сарын сүүлч хүртэлх гурван
сарын байдлаар борлуулалт нь 14 хувиар өсөж, 3.3 тэрбум ам.долларт хүрсэн
байна. Энэ нь амралт, зугаалгын улирал таарсантай холбоотой байх гэж судлаачид
таамаглажээ. Хөрөнгө оруулагчдын зүгээс борлуулалтын дүнг нааштайгаар хүлээн
авч, \”Estee”-г
сонирхох болсноор хувьцааны ханш нь мөн өндөр байгаа аж.
\”Estee”-гийн зүгээс борлуулалтаа сайжруулж, идэвхжүүлэхийн тулд
\”Too Faced” болон \”Becca Cosmetics” компаниудыг
худалдан авсан билээ. Эдгээр олон нийтийн сүлжээнд нөлөө үзүүлэгчидтэй нягт
холбоотой байдаг тус хоёр компани нь \”Estee”-гийн
өсөлтийн дөрвөн хувийг нь авчирч чаджээ. Өдгөө 72 жилийн настай энэ компани
Кендалл Женнэр зэрэг алдартнууд, YouTube-ийн
цуутай видео блогчидтой гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.
Компани хоёрдугаар улирлын
борлуулалтаа 3.63 тэрбумаас 3.69 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж
байгаа бол шинжээчид 3.56 тэрбум ам.доллар байна гэж үзжээ. Өнгөрөгч Лхагва
гаригт \”Estee”-ийн
хувьцаа 12 хувиар өсч 124.80 ам.долларт хүрснээр дээд амжилт тогтоосон байна.
Б.Болормаа