Завхан
аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан
уулчдаас 17 нь амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 21-ний өдөр
гарсан. Амьд үлдсэн арван уулчны хувьд сэтгэл санааны хувьд тогтворгүй, гүн
\”шок\”-нд орсон хэмээн мэдээлж байсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар
тэд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Түүнчлэн уулсын спорт сонирхогчид осолдсон 17 нөхдийнхөө гэгээн
дурсгалыг хүндэтгэн Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аяллын
Клубуудын Холбоо, Уул болон аяллын холбоод, клубууд нэгдэн 1000 зул өргөхөөр
болжээ. Зул өргөх ёслол маргааш буюу бямба гарагт Сүхбаатарын талбайд болох юм
байна.