Баянгол дүүргийн 7 дугаар
хороо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна онцгой байдлын үед ашиглагдах
нисдэг тэрэгний зогсоолыг энэ жил хийсэн. Тэгвэл энэ зогсоолд өвчтөн тээвэрлэсэн Нисдэг тэрэг өнөөдөр буулт хийлээ. ИнгэснээрГССҮТ яаралтай тусламж
үйлчилгээнд нисдэг тэрэг ашиглах боломжтой боллоо.
ГССҮТ эмнэлгийн
гадна талбайд нисдэг тэрэгний зогсоол, 10,865 м2 асфальтан хучилттай автозам, 1,667 м2 явган зам, 3,876 м2 ногоон байгууламж, 128
автомашины зогсоол, түргэн тусламжийн автомашины тусгай зориулалтын 9 зогсоол хийгдсэн.Мөн
өмнө нь тус эмнэлгийн орчимд автозам явган зам, авто зогсоолыг шийдвэрлэж
өгөөгүйн улмаас түгжрэл үүсч тус эмнэлгээр орж үйлчлүүлэхэд нэлээдгүй хүндрэл
учирдаг байсныг шийдвэрлэж, эмнэлгийн орц гарцыг 2 болгон өөрчилж Дилав хутагт
Жамсранжавын гудамж руу нээж өгчээ.