Таван тивийн буддын шашинтнуудыг төлөөлж 47 орноос ирсэн
зочид төлөөлөгчид ээлжит чуулга уулзалтаа Шри-Ланка улсын Коломбо хотноо энэ
сарын 2-нд нээлээ. Монгол улсаас МБШ төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их
хамба лам, гавж Д.Чойжамц тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чех улсын
буддистуудыг төлөөлөн Чех улсын Азийн соёлын төвийн тэргүүн, Буддын шашны
галерейн захирал Милан Клечка болон миний бие оролцлоо.
Нээлтийн ажиллагааны үеэр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн
тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Шри Ланка улсын ерөнхий сайд Ранил
Викремесингхе, Шри-Ланк улсын ерөнхийлөгч Маитрипала Сирисена нар үг хэлэв.
Ерөнхийлөгч чуулга уулзалтад оролцож буй 47 орны төлөөлөгчдийн багт мөнгөн
бурханы дүр гардуулсан байна. Үдээс хойшхи хуралдаанаар Монгол улсын
ерөнхийлөгч асан Н.Багабанди, Японы буддын шашинтнуудын тэргүүн, Уганда улсын
ерөнхийлөгч, Бутаны гүнж, Лаосын ерөнхийлөгч зэрэг олон зочин чуулагсдад амжилт
хүсч, сайн сайхныг ерөөжээ.