Зам
тээврийн ослын дийлэнх нь жолооч нар тээврийн хэрэгслийн хажуу хоорондын зай
барьдаггүй, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчдөгөөс үйлдэгдэж байна.Энэ сарын 02-ны Пүрэв гарагт Цагдаагийн
байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 46 жолоочийг илрүүлэн
саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Тухайн өдөр Замын Цагдаагийн
албаны ЖШУХ нийт 383 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын
259 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 9 хүн гэмтэж
бэртсэнээс 2 нь бага насны хүүхэд байсан бөгөөд явган зорчигч болон зорчигч
хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртжээ.