Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Монгол
улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий
болгох Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалын тэргүүлэх хот
болгох зорилтын хүрээнд Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулан
хийж бүтээсэн \”Улаанбаатар” үсгэн хэлбэрт бэлгэ тэмдгийн нээлт боллоо. Нээлтийн
үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
С.Батболд тэргүүтэй Нийслэлийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
\”Улаанбаатар”
үсгэн хэлбэрт бэлгэ тэмдэг нь тэмдэг нь 11 метр урт, 1.9 метрийн өндөртэй,
шөнийн гэрэлтүүлэгтэй бөгөөд гадаад дотоодын жуулчдад эерэг сэтгэгдэл дурсамж
үлдээн хотын гудамж талбайн өнгө төрх, шөнийн хотын өнгө үзэмжийг чимсэн
бүтээлийн нэг болж байгаа юм.
Дэлхийн
бүхий л хотууд тэр дундаа аялал жуулчлал хамгийн ихээр хөгжсөн тухайн хотууд
өөрсдийн онцлогийг харуулсан брэнд, арга хэмжээнүүд ашиглаж байгаа энэ цаг үед
брэнд логогоо ашиглаж сурталчилгаа хийх нь зорин ирэх жуулчдын урсгалд ихээр
нөлөөлдөг байна.
Нидерланд
улсын Амстердам хотыг илэрхийлэх \”I Amsterdam” бэлгэ тэмдэг нь дэлхийн хамгийн
олон хүнд хүрсэн таних тэмдэг болжээ. 2004 онд анх бүтээгдэж тус хотыг жилд 18
сая жуулчин зорин ирдэг Европ тивийн аялал жуулчлалын тэргүүлэгч болоход
нөлөөлсөн хөгжлийн нэг хөшүүрэг болсон гэж үздэг байна. Мөн БНСУ-ын Сөүл хотын
Хан голын эрэг дээр байрладаг I-SEOUL-U бэлгэ тэмдэг нь тус улсын төдийгүй
гадаад дотоодын жуулчдын зорин очих брэнд аялал жуулчлалын нэг юм байна.
Түүний
нэгэн адил Монгол улс аялал жуулчлалын салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг
илэрхийлэх хотын нүүр царай болж, орчин үеийн хотын чиг хандлага, шинэлэг
шийдэл загваруудыг илэрхийлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг цаашид хийх юм
байна.
хотын хэмжээнд нийтдээ 230 хөшөө дурсгал түүхт газрууд байдгаас хувь хүний
болон тэмдэглэлт үйл ажиллагаатай холбоотой 80, хот чимэглэлтийн зориулалтаар
баригдсан 80, түүх соёлын ач холбогдол бүхий дургсгалт газар байрлуулсан 50
гаруй уран баримал, хөшөө байдаг гэж НЗДТГ-ын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.