Өнөөдөр Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн түүхэнд хөгжлийн шинэ хуудас нээгдэх өдөр. Учир нь энэ өдөр Монголын Оюутны Лигийн шинэ улирал эхэлж байна. Сагсан бөмбөгийн жинхэнэ өрсөлдөөн оюутны лигт л байдаг. Энэ тэмцээнээс мэргэжлийн түвшинд тоглох шинэ залуу тамирчдыг нээн илрүүлдэг билээ.
Мөн спортоор дамжуулж, их, дээд сургууль, коллежийн тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, оюутныг төлөвшүүлэх, боловсролын түвшинг сайжруулахад чиглэгддэг томоохон зорилго, ач холбогдолтой. Тиймээс их, дээд сургуулиуд идэвхтэй оролцож, шилдэг тамирчид нь Монголын сагсан бөмбөгийн дээд лигт сонгогдон орж, тамирчны замналаа үргэлжлүүлж байна. Энэ жилийн \”Оюутны лиг\”-ийн мэдээллийн ивээн тэтгэгчээр MNBC, Newschannel, www.undesten.mn сайт ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Монголын оюутнууд эрч хүчтэй, эв нэгдэлтэй байхыг хүсэн ерөөе. Оюутны өрсөлдөөн бол хамгийн шударга.