Японы мэргэжлийн сүмогийн их аваргууд жилдээ
нэг удаа буюу Кюүшюү башёгийн өмнө уулзалддаг. Энэ арга хэмжээ 1950 оноос хойш
уламжлал болон зохион байгуулагдаж байгаа. Гэвч сүүлийн хоёр жил Китаноүми,
Чиёонофүжи нарын аваргууд тэнгэрт хальсантай холбоотой зохион байгуулагдаагүй
юм.
Энэ жилийн уулзалтанд одоо барилдаж байгаа
дөрвөн аваргаас гадна Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү ояката, 61 дэх ёкозүна Хокүтоүми,
Шибатаяма, 62 дахь ёкозүна Оонокүни,
Исэгахама ояката, 63 дахь ёкозүна Асахифүжи, Мүсашигава ояката, 67 дахь ёкозүна
Мүсашимарү нар хүрэлцэн иржээ.
Харин Таканохана ояката ажил явдлын улмаас уулзалтад ирсэнгүй. Аваргууд сүмо бөхийн зан заншил, аварга хүний намба,
жаягийг хойч үедээ буюу залуу аваргуудад дамжуулан үлдээхэд
энэ уулзалтын зорилго оршдог.
Уулзалтын талаар Хаккакү ояката \”Аварга хүний зовлонг аварга хүн л ойлгоно гэдэг. Ёкозүна хүний баяр баясгаланг ч энэ цолыг хүртсэн хүн л мэдэрдэг. Тийм болохоор ёкозүна нар цуглаад юм ярилцан суух нь хэрэгтэй, тустай” гэжээ.
Харин уулзалтанд анх удаагаа оролцож байгаа Кисэносато \”Хүндэлж явдаг
ахмад аваргуудтай зэрэгцэн суусандаа их баяртай байна. Эртний сонирхолтой түүх,
аман яриа гээд олон сайхан зүйл сонслоо. Сэтгүүлчдэд дэлгэж болохгүй нууц яриа
ч байлаа. Ирэх жил ч энэ уулзалтад оролцохын тулд сайн барилдана” гэж ярьсан
байна.