Малайзад алагдсан Ким Жон Намын хүү Ким Хан Солыг хөнөөхөөр Хойд Солонгосоос илгээсэн долоон алуурчныг Хятадын тал баривчилсан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна.
Ким Хан Сол нь Хойд Солонгосыг 70 орчим жил удирдаж байгаа Кимийн гэр бүлийнхний угсаа залгамжлагч гэж үздэг. Тиймээс ч түүний амь насыг хөнөөх оролдлогыг Хойд Солонгосын талаас хийсээр байгаа.Хятадын албаныхан долоон тусгай ажилтны тавыг нь буцааж, хоёрыг нь саатуулан мөрдөн байцааж байгаа аж. Ким Жон Намын үхлийн дараа түүнийг Хятадууд Хойд Солонгосын дараагийн удирдагчаар бэлдэж байсан тул амийг нь бүрэлгэсэн гэх яриа гарсан юм. Эцгийнхээ үхлийн дараа Ким Хан Сол цахим сүлжээнд Хойд Солонгосын удирдагчийг \”дарангуйлагч” гэж нэрлэж байв. Ким Хан Сол одоо гэр бүлийнхээ хамт Макаод Хятадын тусгай хамгаалалтад амьдарч байна.