Монголын
нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай
\”Эдүгээ цагийн Азийн тэргүүн найрагч” хэмээх эрхэм хүндтэй шагналын анхны
эзнээр тодорчээ. БНСУ-ын Сөүл хотод төвтэй
Азийн соёлын сангаас энэхүү шагналыг санаачилсан бөгөөд Азид тэргүүлэх яруу
найрагтай гэж үзсэн Хятад, Япон, Монгол, Ираны найрагчдаас тус
бүр нэг хүнийг сонгон, өрсөлдүүлжээ. Тэд манайхаас Д.Урианхай гуйан бүтээлийг сонгож, мэргэжлийн судлаач шүүмжлэгчдээр зохиол бүтээлийнх нь талаар өгүүлэл,
шүүмж бичүүлэн хүлээж аваад, тухай бүрт нь англи, солонгосоор орчуулан,
шүүгчдэд хүргүүлж байсан аж. Сонгогдсон дөрвөн яруу найрагчаас англи,
франц, солонгосын шүүгчдийн 100 хувийн саналаар Монголын их соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхай шалгарчээ.